CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хурданы замыг давсан ус татрав

09-14-2020 11:06

Анхүй мужийн Лүжяны хурдны замыг даваад байсан ус энэ сарын 12-ноос татарч эхэлжээ. Сүүлийн 100 жилд ховорхон тохиолдсон энэ зуны ширүүн борооны улмаас Анхүй мужийн Лүжян шянь 7-р сарын 22-нд үерийн гамшигт өртсөн юм. Үерт тус шяниар дайран өнгөрдөг G330 хурданы зам бүрэн автжээ. G330 хурданы замын 5,6 километр нь усанд живж зарим газарт нь 4 метр, бусад газарт 2,6 метр ус тогтон зам харилцаа бүрэн зогссон юм. 8-р сарын 24-нөөс үерийн ус татарч эхэлсэн байна. Мөн дээр нь үерийн ус гадагшлуулах ажил эрчимтэй явагдсанаар G330 хурданы замын живсэн хэсэг ил гарч энэ сарын 16-нд замын хөдөлгөөнөө эхлүүлэхээр болсноо мэдээлэв.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр