CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Элсэн манхныг торгоогчид

09-11-2020 15:58

Ниньшя мужийн Жүнвэй хотын гадаах Тэнгэр элсэн дундуур ӨМӨЗО-ны Үхай хотоос Хөхнуур мужийн Мачин шянь хүрэх хурдны зам дайран өнгөрдөг юм. Хурдны замын тус элсээр дайран өнгөрөх урт нь 18 километр. Тэнгэр элс нь шөнөдөө хүйтэн өдөртөө аагим халуун, жавар салхи ихтэй бөгөөд арван хэдэн метр өндөр манхнууд салхины хүчээр байраа аажимхан сольж нүүдэллэдэг аж. Энэ нь хурдны замыг хаах сөрөг нөлөө үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар зам шугамын саадгүй нэвтрэх байдлыг хамгаалах зорилготой Элсэн манхныг торгоогч нар цөлийн, аагим халуун зэрэг цаг агаарын нөхцлийг үл хайхран өдөрт хамгийн багадаа найман цагаар ажиллаж өвс, иш сүрэл зэргээр гөлгөр цагаан элсэн дээр мөр мөр эгнээ эгнээ суулган, дөрвөлжин бүтэцтэй элс тогтворжуулах бүс байгуулжээ. Энэхүү тогтворжуулах бүсийг манхны нүүдэл элсний хөдөлгөөнийг зогсоох хамгийн өгөөжтэй, хямд төсөл гэж үзэж байгаа юм. Тэнгэр элсээр дайран өнгөрөх хурдны замын хоёр талаар мөн тогтворжуулах бүс байгуулжээ. Тодруулбал, салхиний дээр талд 200 метрийн өргөнтэй салхины доор талд 100 метрийн өргөнтэй хамгаалалтын бүс байгуулжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ