CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эмч робот

09-08-2020 11:23

 Хятадын уламжлалт анаах ухаанд өвчтөний гарын бугуйны судсыг барьж, өвчтөнд биеийн эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийдэг аж. Харин энэ сарын 4-9-ний өдрүүдэд Бээжингийн Олимпийн хотхонд болж байгаа 2020 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний яармагт Хятадын анагаах ухааны AI робот танилцуулагджээ. Тухайн робот нь Хятадын уламжлалт анагаах ухааны дата-д суурилан, AI технологитой хослон судас барих чадахитай бөгөөд амны хөндийн шилжилгээ зэргээр дамжин хүмүүст эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоо хийдэг юм байна. Тус роботыг хөгжүүлэгч компанийн танилцуулаж буйгаар уг робот нь хандагч нартай робот дуу авианы хэлээр харилцаж, зөвлөгөө өгөх, биеийн халууныг хэмжих, анхан шатны үзлэг шинжилгээний хариуг гарган өгөх чадамжтай юм байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр