CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын үйлчилгээ худалдааны олон улсын яармаг эхэллээ

09-04-2020 14:58

 2020 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармаг 9-р сарын 4-ний өдөр албан ёсоор нээгдлээ. Бээжин хотын ардын засаг захиргааны орлогч дарга Ян Жиньбай 3-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн яармагийн үеэр 190 бизнес уулзалт, бизнес форумын арга хэмжээ болно гэв.

9-р сарын 2-ны байдлаар олон улсын байгууллагын 20 гаруй хариуцлагатан, гадаадын сайдын зэрэглэлийн 10 зочин, Хятадад суугаа 25 элчин сайд, 13 академич, гадаадын ТББ-ын хариуцлагатан болон төлөөлөгч 64 хүн, дэлхийн хүчирхэг 500 компани болон үндэстэн дамнасан компанийн 80 гаруй удирдлага тус арга хэмжээнд оролцохоо мэдэгдээд байгаа юм. Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагууд оюуны эрхийг хамгаалах, хүнсний хангамжийн гинжин хэлхээ, банк санхүүгийн технологи, аялал жуулчлал зэрэг сэдвээр салбар форум зохион байгуулна. Түүнчлэн Финлянд, Уругвай зэрэг Хятадад суугаа элчин сайдын 29 яам, бизнесийн холбоод сурталчилгааны төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, Хятадын хэвлэлийн нийгэмлэг, Хятадын электрон нийгэмлэг зэрэг 10 гаруй үндэсний холбоонууд салбарын бага хурал, тусгай форум болох юм байна.

2020 оны үйлчилгээ худалдааны яармаг нь "Дэлхийн үйлчилгээ, харилцан ашигтай байдал ба хуваалцах" сэдвийн хүрээнд үйлчилгээ худалдааны 12 гол чиглэлд анхаарлаа төвлөрүүлж, ялангуяа өвлийн спорт, соёлын үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ, 5G холбооны үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, спортын үйлчилгээ, үйлчилгээний робот, олон нийтийн эрүүл мэнд, тахлаас урьдчилан сэргийлэх, Хятадын анагаах ухааны үйлчилгээ зэрэг сэдвээр арга хэмжээ зохион байгуулж, онолын дээд түвшний хэлэлцүүлэг өрнүүлэн, засгийн газар болон аж ахуйн нэгжийг холбох, үйлдвэрлэл болон судалгааг холбох, гадаад, дотоодыг холбох индэрийг байгуулж, үйлчилгээ худалдаанд шинэлэг онол, дэвшилтэт технологийг нэгтгэн, солилцоог идэвхтэй дэмжих аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ