CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Баяжна” нэртэй компани байгуулан баяжжээ

09-01-2020 15:51

Тунляо хотын Зарууд хошууны хүнс боловсруулах "Баяжна" ХХК нь Чандмань сумны Загастай гацаанд 2019 онд гацааны нийтийн хуримтлалын мөнгөөр байгуулагджээ. Нийт 800000 юаний хөрөнгө оруулалтаар шүлхий шар будаа, сагадын гурил боловсруулж бүтээгдхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Гацааны зөвлөлийн шийдвэрээр ядуу амьдралтай өрхийг орон нутагт нь ажлын байртай болгохын тулд "Гацааны намын үүр+Компани+Ядуу өрх" загварчлалаар байгуулсан эл компаний үйлдвэрт ядуу амьдралтай 21 хүнийг ажиллуулжээ. Авсан бодлого зөв болсны дээр компаний менежмент оновчтой байсан нь ядуу амьдралтай өрхүүдийг баяжлын замд дагуулсан байна. Бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулах, борлуулах талаар идэвхитэй оролдлого хийсний үрээр тус компанд ажилдаг хүн бүрийн дундаж орлого 1500 юаньд хүрчээ. Гацааны нийтийн хуримтлал мөнгө ч жилд дунджаар 50000 юаниар нэмэгдэв. 2019 оны 12 сарын байдлаар өөрийн оюуны өмчийн эрхтэй "Элбэг" брэндийг бүртгүүлжээ.  2019 оны 4-р сарын 12-нд "Элбэг" брэндийг ядуурлыг бууруулах төсөлд хамруулах шийдвэрийг холбогдох албан байгууллагаас гаргасан байна. 

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ