CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хатгамлаар ядуурлыг бууруулсан үлгэр жишээч Ван Жиньлянь

08-31-2020 22:27

"Жаргалант амьдралын хурай Чинээлэг нийгмийн уриа"- Хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга 08 дугаар сарын 28-ны өдөр  Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошууны Баянхошуу суурингийн Усан гацаанд очиж сурвалжлагаа үргэлжлүүллээ.

2019 онд Усан гацаа нь хуучин гацааныхаа албан конторыг ашиглан 300 дөрвөлжин метр сургалтын төв суурин байгуулж, гацааныхаа хатгамалд сонирхолтой эмэгтэйчүүдийг зохион байгуулж сургалтанд хамруулсан байна. Тэд чөлөөт цагаараа хатгамал хатгах болсноор тус гацааны 60-аад эмэгтэй хатгамалчдын орлого нь 2019 онд 105 мянган юаньд хүрсэн байна.

Ван Жиньлянь бол тус гацааны хатгамал оёдолд маш гарамгайлж яваа эмэгтэй. Тэднийх гацаанаас бүртгүүлсэн ядуу буураай өрх байсан бөгөөд хүүхэд нь их сургуульд орох болоход амьдралын нөхцөл нь улам ч хэцүү болсон байна. Ингээд тэрээр 2017 оны хавраас хатгамал хатгаж эхлэн, чөлөөт цагаа илүү гаргаж хатгамал оёсноор амьдрал нь мэдэгдэхүйц сайжирсан байна. Харин одоо хошууны нэгдүгээр зэрэлэлийн хатгамалчин бөгөөд "Шилдэг дагуулагч" гэдэг нэр хүндтэй өргөмжлөл хүртсэн байна.

Түүний хатгамлын орлого 2017 онд  хамгийн анх сурахдаа 10 мянган юаньд хүрч байсан бол өнөөг хүртэл ердөө гурван жилийн хугацаанд жилийн орлого нь 30 мянган юань хүрэх болсон байна. Нам засгийн халамж хүртсэнээр одоогийн амьдран сууж буй байшин нь ч гэсэн өөрөө 10 мянган юаний бага мөнгө гаргаж, нөгөө хэсгийг нь нам засгаас мөнгө гаргаж барьж өгсөн байна. Үүнээс гадна, хоёр хүүхэд нь их сургуульд орохын үед холбогдох байгууллагаас хүн бүрт 10 мянган юань өгч дэмжсэн байдаг. Одоо тэрээр нам засагтаа маш их талархаж, өөрийн гар хатгамлаараа дамжуулан намын төрийн бодлогын сайн сайхныг харуулсаар явна.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ