CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Төрийн дэмжлэг, төрсөн биеийнхээ зүтгэлээр ядуурлаас ангижирсан Алмаазынх

08-30-2020 06:36

 ӨМӨЗО-ны хуучны Жирэм аймаг буюу одоогийн Тунляо хотын Зарууд хошууны Ар хөндлөн суурингийн Хойт салаа гацааны Алмаазынд Хятадын төвийн хэвлэл мэдээллийн багийн сэтгүүлчид очиж сурвалжиллаа. 2016 оны үес Алмаазынх гэдэг айл гацааныхаа ядуу өрхийн бүртгэлд байв. Алмааз багадаа ааваас өнчирч зүрхний архаг өвчтэй ээжийгээ удаан жил эмчлүүлжээ. Харин түүний охин дүү нь сургуульд сурч байгаа юм. Тэдний өрхийн орлого нь гэвэл Алмаазын сул ажил хийж олдог багахан мөнгө. Алмааз гэр бүлийн амьдралаа өөд нь татахын тулд ямар нэг мэргэжил эзэмшиж, түүнийгээ ашиглан ажиллаж орлоготой болохыг хүссээр иржээ. Тиймээс алт мөнгөний ихээхэн туршлагатай дарханд шавилж хоёр жил гаруй хичээн сурсны дүнд бие даан бүтээл хийж чаддаг болжээ. Өөрөө бие дааж бүтээл хийж олсон орлогоо ээжийнхээ эмчилгээ болон охин дүүгийнхээ хичээл сурлагад зарцуулдаг. 2016 оноос Ар хөндлөн суурин ядуурлыг бууруулах төсөл хэрэгжүүлж өрхийн амьдрал, одоогийн нөхцөл байдлыг нь үндэслэн зайлшгүй дэмжлэг тусламж хэрэгтэй ядуу айл өрхүүдийг тогтоожээ. Тэр удаа Алмааз өөрийн бодит байдлаа холбогдох байгууллагад мэдээлснээр тэднийхийг амьдрал хүчиртэй ядуу өрхөөр дансалсан ба тэр жилийнхээ 11-р сард ядууг тэтгэх төслийнхөн дөрвөн бод мал өгчээ. Дараа жил нь Алмааз хошууны санхүүгийн байгууллагад хандаж 25000 юаний хөнгөлөлттэй зээл олж авчээ. Тус зээл болон мөнгөний дарханы орлогоо нийлүүлэн 5 үнээ худалдаж авав. Түүний өөрийнх нь хичээл зүтгэлээр амьдрал нь өдрөөс өдөрт дээшилсээ байна. 2017 оны сүүлчээр хуримаа хийсэн бөгөөд тэднийх амь бүл дөрөв болжээ. 2018 оны 6-р сард эхнэрийн хамт Ар хөндлөндөө үчин, гоо сайхны газар ажиллуулж эхлэв. Ажил бүрийг зоригтой туршиж, хичээн зүтгэсэний дүнд Алмааазынх 2019 оны байдлаар 30 толгой бод малтай, хувийн машинтай болжээ. 2019 онд тэдний гэр бүлийн таван хүний дундаж орлого 18560 юаньд хүрэв. 

Нам засгаас авч буй ядуурлыг бууруулах төслийг зөв сайн зарцуулан өөрийн амьдралаа өөд нь татаж чадсан нэгэн тод жишээ бол Алмаазынх юм. 

 

   

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр