CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хатавч гацааны ядуурлыг бууруулах арга туршлагыг судлав

08-28-2020 07:08

 “Жаргалант амьдралын хурай,чинээлэг нийгмийн уриа” сэдэвт сурвалжлагын аян ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошуунд үргэлжилж байна. Сэр сэр салхитай бур бур хуртай энэ сайхан нутагт манай сурвалжлагын баг наймдугаар сарын 27-нд очсон юм. Ингээд хошууны Хатавч гацааны ядуурлыг бууруулах ажил байдлыг сонирхоцгоолоо. Уг гацаа нь 291 өрх, 886 хүн амтай. 93100 мү /1 га= 15 мү / газартайн 41000 мү нь элсэрхэг, хужиртай газар. Иргэд идэж уухдаа санаа зовохгүй, орох оронтой, хүүхдийн боловсролыг тасалдуулахгүй, эрүүл мэндийн үйлчилгээг хүссэн үедээ авч чадах нөхцлийг бүрдүүлэх нь ядуурлыг бууруулах ажлын үндсэн зорилт хэмээн гацааны зөвлөл нь үздэг. Гацаа нь ядуу амьдралтай өрхүүддээ үхэр худалдан авч амьдралаа өөд татахад нь тусалж нөхвөр олгодог ажээ. Ядуурлын эсрэг төслийг нэгээхэн хэсгийг танилцуулахад, нэгдүгээрт статистик судалгаагаар ядуу амьдралтай гэгддэг өрхийн гишүүн бүрт хоёр үхэр худалдан авахад нөхвөр олгох бодлого хэрэгжүүлжээ. Ингэхдээ малчин өрх хоёр жилийн хугацаанд жил болгон нэг үхэр худалдан авч амьдралаа өөд нь татах хүсэлтэй бол эхний жил үхрээ авахад 10000 юаний нөхвөр өгдөг. Хоёр дахь жил удаахь үхрээ  худалдан авсан бол 5000 юаний нөхвөр олгоно. Хоёрт, ядуу амьдралтай өрх гацаандаа шинэ байшин баривал иргэд өөрсдөө 50000 юань гаргаж бусад үлдсэн хэсгийг улсаас даах юм байна. Гуравт, ядуу амьдралтай өрхийн хүүхэд их сургуульд элсэн орвол дөрвөн жил сурах хугацаанд нийт 40000 юанийг оюутнуудад өгч зарцуулах юм. Мөн статистик судалгааны дагуу ядуу амьдралтай гэгддэг өрхийг эрүүл мэндийн таатгалд хамруулсан байна. Эдгээр үндсэн нөгцөл бүрэлдсэн бол айл өрхүүд өөрсдөө амьдралаа өөд нь татахад гацааны зөвлөл тухайн өрхийг арга туршлагаар  ханган ажилладаг аж. 

  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ