CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Өвөр Монголын барилдаанд докторант залуу түрүүлэв

08-28-2020 07:08

ӨМӨЗО-ны Улаанхад хотын үндэстний цөөнхийн уламжлалт наадам, Ар Хорчин хошууны Хавт хасарын овооны цагаан хулгана жилийн тахилга, Цагаан идээний соёлын найр, Сайхантал сумын малчдын наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд 1024 бөхөөс Ар Хорчин хошууны Цагааннуур сумын харъяат, 27 настай С.Начин түрүүлж аварга боллоо.

Хөххотын үндэстний их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн Начин өдгөө МУБИС-ын докторант юм. Өвөрмонголд бакалавраа төгссөн Начин Монгол Улсад магистр хамгаалж биеийн тамир спортын чиглэлээр докторантурт үргэлжлүүлэн суралцаж байгаа юм. Ковид-19 өвчний учир хилийн хоригт орж сургуульдаа буцаж очиж чадаагүй байгаа тэрбээр бэлтгэл сургуулилтаа хийж байх зуураа наадамд зодогложээ.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ