CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Найман хошууны ирээдүй наашлан гэрэлтэж эхэлжээ

08-27-2020 09:39

Хуучнаар Жирэм аймаг буюу одоогийн Тунляо хотын Найман хошуу нь хөнгөлөлтэй зээлээр ядуурлыг бууруулах санхүүгийн зорилтот үйлчилгээг амжилттай хэрэгжүүлснээр ядуу амьдралтай байсан өрхүүдийг баяжлын замд хөтөлжээ. Төвийн хэвлэл мэдээллийн сурвалжлагын баг Их тал гацаанд очиж ард иргэдийн ажил амьдралтай танилцлаа. Гацааны ядуу амьдралтай 3847 өрх 82810000 юаний хөнгөлөлтэй зээлд хамрагджээ. Энэ нь тэдэнд амьдрал ахуйгаа өөд нь татаж, бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь урамтайхан дэмжлэг болжээ. 2016 оноос хойш Найман хошууны нийт 15500 өрх 540000000 юанийн хөнгөлөлтэй зээл авсан байна. Авсан зээлээрээ онцлог содон тариалалт, гэр бүлийн ферм эхлүүлж хөл дээрээ босох ажил хөдөлмөр эрхэлжээ. Тэдний авсан зээлийн жилийн хүү нь 4.35 хувь юм байна.  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ