CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ашган сумын Улаан-Од гацаа болон Буман мөнгөн цагаан элсний аялал жуулчлал

08-26-2020 08:11

Улаанхад аймгийн Онгиниуд хошууны Ашган сумын Улаан-Од гацаа нь сумынхаа хойт биеэр байрладаг малжих газар. Гацаа нь 350000 мү /1га=15мү/ газар нутагтай агаад хадлан бэлчээрийн талбай нь 278000 мү, 7300 мү газар талбайд тариалалт хийдэг. Уг гацаа нь жилдээ 28400 тоо толгой малыг зах зээлд нийлүүлдэг. Одоогоор 644 малчин өрхтэй ба 1656 хүнтэй. Үүнээс 198 өрхийн 484 хүн нь ядуу амьдралтай. Өнөөдрийн байдлаар ядуурлаас ангижирсан нь 42 өрхийн 100 хүн. Гацааны намын дугуйлан гурван үүртэй ажиллаж байгаа ба 65 намын гишүүнтэй. Улаан-Од гацаа нь малжих орны хэмжээнд мал аж ахуйн хоршооллын замаар замнагч анхны суурин газар юм. БНХАУ байгуулагдсаны дараа төд удалгүй тухайн үеийн хөдөлмөрийн жишээч Гэндэн гацаандаа Хятад улсын хэмжээнд анхны малжих хоршооллыг санаачлан байгуулж байсан сайхан түүхтэй. Тэр нь 1958 оны үеийн үйл явдал юм. Уг гацаа нь Төрийн зөвлөлөөс "Хөдөө орон нутгийн тэргүүний хамт олон" гэмээх сайхан яруу алдрыг хүртэж байсан түүх бий. БНХАУ байгуулагдсанаас одоог хүртэлх 70 гаруй жилийн хугацаанд Улаан-Од гацааны малчид өөрийн хүчээр дэвжихийг эрхэмд үзэн, хүчир бэрхийг даван туулж, ажил хөдөлмөртөө гавшгайлан хичээсээр иржээ. Тэд элс манхнаа ногооруулан эклоги орчноо сайжруулан байгальдаа ээлтэй амьдарсаар. Тэдний гацаанаас урьд хожид Хятад улсын хэмжээний хөдөлмөрийн жишээч Гэдэн, Гарьд нар цолгорон гарч байсан билээ. Мөн ХКН-ын 11-р хурлын төлөөлөгч Лайсяо, ӨМӨЗО-ны болон Улаанхад аймгийн зэрэглэлийн шагналт жишээч хүмүүс 10 гаруй төрөн гарч байсан юм. Сүүлийн арваад жилийн хугацаанд Улаан-Одынхон гацаагаар нь дайран өнгөрч буй авто замыг элсний нүүдлээс хамгаалахын тулд 965000 мү хамгаалалтын бүсийг хариуцан ажиллаж байгаа ба зам дагасан ногоон байгууламжийын 18,38 бүсийг сахин хариуцдаг юм. Эдгээр ажлын байранд ядуу айл өрхийг ажиллуулав. Тухайн гацааны байгаль амь ахуйн орчин нь эмзэг экологийн бүсэд хамрагдана. Ийнхүү тус гацаа жилийн туршид бэлчээрийн мал аж ахуйтай зууралдаж байсан их ажлаасаа салж эрчимжсэн фермэрүүд болцгоожээ. 

Намын үүрийн нарийн бичгийн дарга Сүхбаатарын удирдлагаар тус гацаа нь 2017 онд 2600000 гаруй юаний хөрөнгө оруулалт хийж Буман элсэнд цөлийн аялал жуулчлалын үзэмжийн орныг байгуулж, түүнийгээ орон нутгийн идээ ундаатай хослуулан жилдээ 5000 гаруй жуулчин хүлээн авдаг болжээ. Тэгсэнээр Улаан-Од гацааны жилийн орлого 100000 гаруй юань болжээ. Гацаанаас эрхэлсэн аялал жуулчлалын үзэмжийн оронд ядуу амьдралтай 17 өрхийн 33 хүнийг ажиллуулсан нь зөв шийдэл болж тэдний амьдралыг өөд нь татсан байна. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ