CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Алдарт хуурч Балжинямын дурсгалын өргөө байгуулагдлаа

08-24-2020 18:54

 “Улаанхад хотын үндэстний цөөнхийн уламжлалт гуравдугаар наадам, Ар Хорчин хошууны Хавт Хасарын овооны цагаан хулгана жилийн тахилга, мөн Сайхантал сумын аравдугаар наадам, Ар хорчин хошууны цагаан идээний соёлын найрын цуврал ажиллагааны хүрээнд алдарт хуурч Балжинямын дурсгалын өргөө байгуулагдсаныг тэмдэглэх арга хэмжээ 8-р сарын 23-ны өдрийн үдээс өмнө, хуурчийн төрсөн нутаг Баяннуур гацаанд болов.

Баяннуур гацааны намын үүр, гацааны зөвлөл болон гацаан дахь хошууны ажлын хэсэг 2019 оноос эхлэн зардал мөнгө хуримтлуулан, Балжиннямтай холбоотой дурсгалт эд зүйлсийг цуглуулж, түүний нутаг орныхоо соёлын хөгжил, монгол урлагийн үйлсэд оруулсан хувь нэмрийг тэмдэглэн дурсахын зэрэгцээ хойч үедээ уламжлуулахын төлөө ар гэрийнхэнтэй нь хамтран хошууны засаг захиргааны зөвшөөрлөөр Балжинямын дурсгалын өргөөг байгуулснаа Сайхантал сумын наадмыг тохиолдуулан өрхийг нь сөхөж байгаа нь энэ билээ.

Хуурчийн гэр бүл садан төрөл, элэг нэгт монгол ахан дүүс, орон нутгийн эрдэмтэн багш нар, соёл урлагийн салбарынхан цугларч, дурсгалын өргөөг тойрон үзэж, хөрөг сөхөх ёслолд оролцсон ба хуралд уригдан оролцсон эрдэмтэн багш нараас санаа авахуйц сайхан өгүүлэл дэвшүүлэн, тусгай сэдэвт яриа илтгэл хийхийн хамт чөлөөт ярилцлага өрнүүлж, Балжиням хуурчийн хувийн амьдралаас эхлэн урлагийн үйлс, зохиол бүтээлээс тоглох мэргэжил хүртэл нарийн нямбай, гүн гүнзгий судлан ярилцаж, түүний зохиол бүтээлд эрдэм шинжилгээний нотлолт хийжээ.

Энэхүү ажиллагаа нь Балжиням гуайн турсөн нутагт ийнхүү утга төгөлдөр болж, үндэсний нэгдүгээр зэрэглэлийн жижигчин, ахмад үеийн урлагийн зүтгэлтэн, ард олонд хүрээлэгдсэн алдарт хуурч Балжинямын уйгагүй чармайлт, олноос оройлсон авъяас билиг, алдарт бүтээл, бүтээлч сэтгэхүй зэргийг олон талаас нь дахинтаа нээж, түүний үр хойчистоо үлдээсэн өв хөрөнгийн үнэ цэнэ, соёлын орны бүтээн байгуулалтад үзүүлсэн нөлөө тусгалыг нэн өргөтгөн, монгол дуу урлагийн хөгжилд томоохон түлхэц болох нь дамжиггүй юм.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр