CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ма Аньшань тосгон ядуу өрхгүй болжээ

08-24-2020 22:10

Уулын гүнд байдаг Ма Аньшан тосгон албан ёсны бүртгэлээр 425 өрхийн 1113 оршин суугчтай гэх боловч суурин байдаг нь 242 өрхийн 562 хүн. Монгол, манж үндэстэн ихэнхийг нь эзэлдэг тус тосгоны 59 өрх нэн ядуу ангилалд хамрагдаж байв. Тосгоны зөвлөлөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2016 онд 24 өрхийн 55 хүн, 2017 онд 17 өрхийн 43 хүн, 2018 онд 14 өрхийн 28 хүн ядуурлаас ангижирч 2019 он гэхэд тосгон ядуу өрхгүй болжээ. Улаанхад хотын Харчин хошууны энэхүү тосгон 5780 мү /1 га=15 мү/ газарт тариалалт хийдэг байна. Өнгөрөгч оны долдугаар сард Ши Жиньпин дарга уг тосгонд биечлэн ажиллахдаа нутгийн удирдлага болон олон түмэнд хандаж орон нутгийн онцлогт тохирсон бизнес эрхэлж, бодит ажлын байруудыг бий болгохыг уриалж байсан билээ. Тухайн үеэр Ши Жиньпин дарга Жан Гөүли гэдэг айлын гэрт зочилж амьдрал ахуйтай нь танилцаж байсан юм. Тэдний дөрвөн үеийн арваад ам бүлд хятад, монгол, манж гурван үндэстэний төлөөлөл байдаг. Тухайн үедээ ядуу "Малгай"-тай байсан ч Жан Гөүли тусламж хүсэн, гараа хумхиж суугаагүй, харин тариалалтын бүтэцдээ тохируулалт хийж урьд нь уламжлалт үр тариа тарьж байсан газартаа усан үзэм тариалж эхэлжээ. Энэ нь байгаль экологид ашигтай төдийгүй орлого ашгийн хувьд ч илт давуу байв. 2018 оны байдлаар усан үзэм, тариан талбайн даатгал болон ахмад настны нөхвөртэйгээ нийлээд тэдний гэр бүл 50 мянган юаний орлоготой байсан аж. Урьд нь тус тосгоны 80 өрх усан үзэм тариалж байсан бол өнөөдрийн байдлаар 240 өрх усан үзэм тариалж байна. Өмнө нь бүдүүлэг хэлбэрийн үр тариа тарьж мү бүрээс 700 юаний орлого олж байсан бол одоо усан үзэм тариад мү бүрээс 3000 юаний орлоготой болжээ.

Харин Ү Гүөжүнь бол Ма Аньшань тосгоны аялал жуулчлалын салбарт түүчээлж нутгийн олноо дагуулан баяжлын замд зорьж яваа нэгэн. 10 жилийн өмнөөс тэрбээр тосгондоо хувь айлын амралт зугаалгын газар ажиллуулж байв. Сүүлийн хоёр жилд тус тосгоны аялал жуулчлалын салбар хөгжиж эхэлсэн ба Ү Гүөжүнь нутгийн хэдэн ахан дүүстэйгээ хамтран тариачин айлын амьдралтай танилцах амралт жуучлалын газар өргөтгөн ажилуулж эхэлжээ. Энэ төрлийн бизнес болон усан үзмийн тариалалтаараа тус тосгон нэрнийхээ өмнөх “ядуу” хэмээх үгийг авч хаяж чаджээ. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр