CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аян эхэллээ

08-24-2020 22:10

 Хятадын төвийн болон ӨМӨЗО-ны монгол хэлт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аян Өвөрмонголын хөдөө нутгаас өнөөдөр эхэллээ.

Хятадын төрөөс явуулж буй ядуурлыг бууруулах бодлого, үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Улаанхад, Жирэм, Хянган аймгийн хөдөө нутгуудад хэрхэн хэрэгжиж байгаа талаар газар дээрээс нь сурвалжлах энэ удаагийн баг бүрэлдэхүүнд Синьхуа агентлаг, Хятадын төв телевизийн сайт  , Олон улсын радио, Өвөрмонголын “Одон” телевиз, “Талын дуу хоолой” радио, “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлч, зураглаачид хамрагджээ. “Жаргалант амьдралын хурай, чинээлэг нийгмийн уриа” сэдэвт энэхүү сурвалжлагын аяны хүрээнд Харчин хошууны Ма Аньшань тосгоны усан үзмийн тариалан , Лэй Инцы тосгоны орон нутгийн аялал жуулчлал, хөдөө нутаг дахь жорлонгийн өөрчлөлт, Хувьсгалын хуучин суурингийн шинэ төрх гэх мэт зүйлийг танилцуулахын зэрэгцээ алслагдсан буйд нутгийн ажил амьдралд төрийн бодлого хэрхэн хүрч байгааг харуулах юм байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр