CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үерээс аврах ажиллааг үрэлжлүүлэхийг үүрэг болгов

08-21-2020 12:48

Хятад улсын цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 20-ны үдээс өмнө Аньхүй мужид үер усны гамшгаас урьдчилан сэргийлж авран туслах өмнө фронтод ажиллаж байгаа цэрэг армийн дарга байлдагч нарт чин сэтгэлийн мэндчилгээ хүргэнгээ ажил байдалтай нь танилцан, үер усны гамшгаас авран туслах, гамшгийн дараах бүтээн байгууулалтын ажлыг үрэлжлүүлэхийг үүрэг болгов.

Ши Жиньпин хэлэхдээ, ХКН-ын зөв оновчтой удирдлагаар бүх салбарынхан нэгдэн тэмцэж, гамшигт нэрвэгдсэн олон түмнийг зохион байгуулалттайгаар авран туслав. Энэ чиглэлээр манай цэрэг арми онцгой үүрэг гүйцэтгэж байна. Хятадын Ардын чөлөөлөх арми ХКН-ын зөв оновчтой удирдлагаар, иргэд олон түмэнд тусламж хамгийн хэрэгтэй үед эргэж цуцалтгүй урагшилж, чухал үр нөлөө үзүүлжээ. Мөн гамшгийн дараах ажлыг эих цэгцтэй зохион байгуулах, олон түмний эд хогшлийн аюулгүй байдлыг батлан, үйлдвэрлэл амьдралын сэргээн байгуулалтыг бодитоор гардан гүйцэтгээх хэрэгтэй гэв. 

2020 оны 8-р сарын 19-ныг хүртэл, Хятадын чөлөөлөх арми Зэвсэгт цагдаагийн ангийн нийт 1200000 бие бүрээлдэхүүн, 30000 өрхийг цэрэг 17 мужийн хэмжээнд үерийн гамшгаас авран туслах ажилд оролцсон байна. Тэд 170000 хүнийг аюулгүй бүсэд шилжүүлэн 3900 гаруй аюултай обьект дээр ажиллаж, 900 километр урт үер хаших далан болон 350 километр замын аюулгүй байдлыг хариуцан хамгаалж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр