CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цэцэг жимст ууланд барын тоо толгой нэмэгдэж байна

08-21-2020 12:48

Фүжянь мужийн Мэйхуа буюу “Цэцэг жимст уул” нь Хятадын улсын зэрэглэлийн байгалийн дархан цаазтай газар. 1988 оноос Хятадын Ойн яам болон Фүжянь муж Мэйхуа уулын барыг хамгаалах төсөл эхлүүлж судалгааны газраа ууланд байгуулсан юм. Тухайн судалгааны газар нь барын үржин төлжих таатай нөхцөл болон зэрлэг байгальд нь дасгах талаар судалсаар иржээ. Сүүлийн жилүүдэд Цэцэг жимст уулын хүлээлэн буй орчны амьд бодисын төрөл зүйл олшрон хамгаалалт хэвийн явагдсанаар барын тоо одоогийн байдлаар 51 толгой болсон таатай мэдээг уг судалгааны газраас мэдээлж байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ