CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ачит Лүөмү эмч

08-21-2020 15:41

Гүйжөү мужийн Бү И үндэстэний эмч Лүөмү энэ жил 49-тэй. 2004 онд хүн эмнэлгийн коллежийг төгсөн өөрийн тосгондоо харьж хувиараа ажиллажээ. Тухайн үед тэдний уулархаг тосгон нь зам харилцааны хэцүүхэн нөхцөлд байсан тул тосгоны иргэд гадагш явж эмчилгээ үйлчилгээ авах боломж муутай байв. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тэрээр өөрийн байшингийн зочны өрөөг эмчилгээний зориулалтаар ашиглажээ. Харин 2007 оноос тухайн тосгоны эмнэлгийн үйлчилгээний нөхцөл сайжран эмчилгээний тусгай тасаг байгуулагдав. Тиймээс түүнийг тосгоны эмчилгээний тасагт албан ёсоор урьж ажиллуулсан байна. Ажлын талбарт очсон цагаасаа л тэрээр салхи бороо, хүйтэн халууныг үл ажран эмнэлгийн тусламж хэрэгтэй тосгоны иргэдэд ямар ч үед хүрч үйлчилж эхэлжээ. Нэг мэдхэд 16 жил өнгөрөв. Тэр өдөрт 30 гаруй хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэн жилд 1000 хүний эрүүл мэндийн асуудалд тусалдаг. Нутаг усаа сахиж үлдсэн хөгшид, бага насны хүүхэд гэхчилэн 2000 гаруй хүний эрүүл мэндийг төлбөрт өөрийн халааснаасаа 10 мянга орчим юаныг зарцуулжээ. 

Олон нийтийг хамарсан өвчин халдварын үеэр энэ жил мөн л амралтгүй ажилласан тэрээр өдрийн цагаар иргэдээ эмчилж сувилан шөнөдөө ариутгал хадваргүйжүүлэлтээ хийдэг байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр