CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

​Ши Жиньпин Хэфэйд ажиллав

08-20-2020 11:46

 ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 19-ний үдээс хойш Аньхүй мужийн Хэфэй хотод ажиллажээ. Тэрээр Фэйдүн сянд хүрч Чаохү нуурын байдалтай танилцан, үерийн гамшгаас сэргийлэн тэмцэж буй өмнөд фронтын ажилтнууд, үерийн гамшгаас аврах ажилд оролцож буй Ардын чөлөөлөх арми, Зэвсэгт цагдаагийн хүчний ажилтан, цэргүүдтэй уулзжээ.

Мөн өдрийн үдээс хойш Ши Жиньпин Аньхүй мужийн Инновацийн ордон болон хувьсгалын түүхэн дурсгалт газарт хүрч, Аньхүй мужийн технологийн шинэчлэл, шинэ үйлдвэрлэлийн хөгжил зэрэг байдалтай танилцсан байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ