CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад монгол толь бичгийн дөрөвдүгээрх боть хэвлэгдэв

08-19-2020 16:49

 ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгээс эрхэлж Хятадын Үндэстний хэвлэлийн хорооноос хэвлэсэн Хятад монгол толь бичгийн хянан засварлаж сайжруулсан дөрөв дэх удаагийн боть худалдаанд гарлаа.

Энэхүү толь бичигт 13 мянга гаруй хятад үг, 252 мянга гаруй үг ба холбоо үгнээс бүрдсэн 265 мянган толгой үсэг багтжээ. Өмнөх хэвлэлтүүд нь 1964, 1982, 2005 онд тус тус хоёронтоо засварлагдан хэвлэгдэж байсан юм. Уг толь бичиг нь 2005 оноос хойш БНХАУ-ын монгол үндэстэн оршин суудаг найман муж орон, цаашилбал дэлхийн монгол судлаач эрдэмтдийн сайшаалыг хүртэн олон нийтийн гарын авлага болсоор ирсэн билээ. Нийгмийн хөгжил, шинжлэх ухаан технологийн дэвшил, үг хэл, үсэг бичгийн хувирлыг дагалдан, шинэ нэр томъёогоор баяжигдан гарсан энэ удаагийн хэвлэлтэд 102 мянган шинэ нэр томъёо нэмэгджээ. Энэ нь Хятад дахь хятад монгол хэлний хамгийн том толь бичиг юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр