CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин залуучуудад захидал бичив

08-18-2020 16:55

8-р сарын 17-нд Хятад улсын дарга Ши Жиньпин  Хятадын залуучуудын холбооны 13-р удаагийн бүгд хурал болон Хятадын оюутны холбооны 27-р чуулганд баярын захидал илгээжээ.

Хятадын залуучуудын холбооны 13-р бүгд хурал болон Хятадын оюутны холбооны 27-р чуулган нээгдэж буй энэ үеэр би намын төв хорооны өмнөөс цогтой халуун баяр хүргэж байна. Үндэстнүүдийн залуучууд, оюутан сурагчид, мөн гадаадад байгаа залуучууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Сүүлийн таван жилд ХКН-ын удирдлага дор олон шатны залуучуудын холбоо, оюутны холбоо өөрчлөлт шинэчлэл хийн, идэвхтэй ахиц дэвшил гарган, залуучууд, оюутан сурагчид эв санаа нэгтэйгээр чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, нийгмийн хөгжийн үйлст оюун ухаанаа сойж, залуучуудын салбар дахь намын бодлого, удирдлагыг сайтар хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

ХКН, үндэстнүүдийн ард түмэн эв санаа нэгтэй тэмцлийн ачаар бид удахгүй чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах агуу их ялалтыг угтан авах гэж байна. Та бүхэн үзэл бодол, итгэл үнэмшлээ бэхжүүлж, ард түмэнтэйгээ мөр зэрэгцэн, шинэ цаг эриний залуучуудын эрч хүчийг бадруулах ёстой гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ