CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гүүрний хүндийг нэмж үерээс хамгаалав

08-18-2020 16:55

 Хятадын өмнөд мужаар ширүүн бороо үргэлжилж, үер усны гамшиг дахин нүүрлэлээ. Энэ сарын 15-нд Сычуань мужийн Мяньяны гол мөрнүүд үерлэв. Цаг уурын мэргэжилтнүүд энэ удаагийн үерийг тус газарт 50 жилийн турш болж байгаагүй гамшиг хэмээн нэрлэв. 17-ны үдээс өмнө Мяньяны гол мөрний усны түвшин дээшилсээр сэрэмжлүүлэг өгөх хэмжээнээс давжээ. Үүний улмаас тус бүс нутгийн зам харилцааны чухал чиглжл болох Фүжянь гүүр үерт автлаа. Хятадын төмөр замын байгуулалтын Чэндү дэх салбар компани аюулын эсрэг арга хэмжээ зохион байгуулж, гүүрний хүндийг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ. Тэд 17-ны 13 цагийн үед 8100 тонн жинтэй хүнд даацын галт тэргийг үерийн үеэр гүүрэн дээр гаргасан нь ухаалаг шийдэл болов. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ