CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хэнчин боомтын аялал жуулчлалын хяналтын шинэ хэсэг ажиллаж эхлэв

08-18-2020 17:55

 Жүхай хил хяналтын газар болон Макао онцгой засаг захиргааны орны цагдааны товчоо хамтран энэ сарын 17-ны өдөр Хэнчин боомтын аялал жуулчлалын хяналтын шинэ хэсэгт сургуулалт хийжээ. Тэд аялагч жуулчдад боомтын шалгалт хийх, гаалийн бүрдүүлэлтийн загварчилсан сургуулалт хийж, энэ сарын 18-нд нээгдэх Хэнчин боомтын аялал жуулчлалын хяналтын шинэ хэсгийн бэлтгэл ажлыг хангав. 

Гуаньдүн мужийн Жүхай хотын өмнө хэсэгт байрлах Хэнчин боомт нь Макао онцгой засаг захиргааны оронтой хиллэдэг чухал бүс аж. 2015 оны 3-р сарын 24-нд ХКН-ын Улс төрийн товчоо Гуаньдуны чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх төслийш баталж байсан бөгөөд Хэнчин боомт нь энэхүү бүсэд хамаардаг юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ