CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эртний хот Ланжүнд үер оров

08-18-2020 17:21

 Сычуань мужид байдаг Ланжүн эртний хот нь Жялин голын хөвөөнд оршдог. Сүүлийн өдрүүдэд Жялин голын дээд урсгалд ширүүн бороо орсны улмаар энэ сарын 16-ны өдөр Ланжүн хот үерт автах эрсдэлд орсон тул оршин суугчид болон чухал обьектыг шилжүүлж амжив. Харин уг хотод байдаг эртний хотын хэсэг үерт нэрвэгджээ. Энэ сарын 17-ны өдрийн 4:40 цагийн байдлаар үерийн хоёр дахь дайралт хүрч ирсэн бөгөөд Ланжүн эртний хотын ойролцоох чиглэлд усны түвшин 356,5 метрт хүрсэн байна. Ийнхүү тус эртний хотын зээл гудам, байшин барилга усанд  автлаа. Тухайн хотынхон үер уснаас аврах баг ажиллуулж боломжит олон арга хэмжээг авч байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр