CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Зарууд хошууны наадам сайхан боллоо

08-17-2020 14:06

ӨМӨЗО-ны Жирэм аймгийн Зарууд хошууны 2020 оны наадам тус хошууны Ар Хөндлөнд энэ сарын 15-нд налгар сайхан болж өнгөрлөө. Уг наадам уламжлал ёсоор бөх, сур, морины уралдаанаар үргэлжлэв. Өвөр Монголын ах дүү хошуунуудаас аврага бөхчүүд хүрэлцэн ирцгээж найрыг чимэн, 256 бөх зодоглон наадамчин олноо баясгав. Зарууд хошуу нь мориороо хол ойрдоо алдартай агаад уг наадамд холын морь,худан морь, жороо морь зэрэг уралдаан зохион байгуулав. Наадмыг  хөдөөгийн төдийгүй хот суурингийн монголчууд сонирхож бусад үндэстэн ястаны хүмүүс ч хүрэлцэн ирж хөг нэмжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ