Шар цайгаар бор амьдралаа сайжруулжээ
08-17-2020 14:06
Сычуань мужийн И үндэстэний өөртөө засах шянь нь уулархаг газар байрладаг, хагас мал аж ахуй, хагас газар тариалангийн ядуухан шянь байсан юм. Тус шянь нь далайн түвшнээс 2450 өндөрт байдаг. Харин Хятадын баруун өмнөдийн анагаах ухааны их сургуулийн дэд профессор Шя Жи И шар цай судалдаг мэргэжлийн хүн. 2018 оноос Шя профессор тус уулархаг шяньд судалгааны зориулалтаар шар цай туршин тарьж эхэлсэн ба тухайн жилдээ мү бүрээс 460 килограмм шар цайн хураан авчээ. Ийнхүү мү бүрийн жилийн орлого 3220 юаньд хүрэв. Мү бүрийн цай тариалах орлого нь төмс тариалалтын орлогоос хоёр дахин, цагаан будаа тариалалтаас гурван дахин илүү болжээ.
2019 онд тус шянь 160 мү шар цай тарьсан бол 2020 он гэхэд 250 мү шар цайг шянын хөрсөндөө нутагшуулан амжилттай тариалав. Энэ нь 100 гаруй тариачин өрхийн 600 гаруй хүнийг ажил орлоготой болгож, тус уулархаг тосгоны 1000 гаруй хүнийг баяжлын замд оруулжээ. 2020 онд шар цайгаа баяжмал бүтээгдэхүүн болгосноор мү бүрийн орлого 5000 юаньд хүрсэн байна. Тус шяний энэ оны эхнээс одоог хүртэл шар цай, баяжмал бүтээгдэхүүнээс олсон орлого нь 350000 юань хүрээд байна. Нутгийн иргэд шар цайгаа "шижир алт" хэмээн хэлэлцэж борви бохирох чөлөөгүй ажил хөдөлмөртөө шуурхайлж байна.