CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шюнь Анийн барилгын ажил ид явагдаж байна

08-17-2020 14:47

Энэ сарын 17-ны өдөр болтол Шюнь Ань дахь томоохон өргөгч цамхагууд өдөр шөнөгүй эргэлдэн, их бүтээн байгуулалтын эзэд ээлжлэн жижүүрлэж, минут хоромтой уралдан ирээдүйн хотоо цогцлоож байна. Энэ оны эхнээс тус хот их бүтээн байгуулалтын зуу гаруй том төсөл хөтөлбөр эхлүүлсэн юм. Харин долоон сарын сүүлч гэхэд 70 орчим төсөл хөтөлбөр гол ажлаа нугалж дөнгөжээ. 

Бээжингээс Хэбэй мужийн Шюнь-Ань хүртэлх 92.4 км урттай төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны хоёрдугаар сарын 28-наас эхлүүлж байсан. Дөрөвдүгээр сарын 27-нд, Шюнь Ань өртөөний 3000 тоннын ган дээврийг барьж дуусгасан юм. Жанбэйгээс Шюнь-Ань чиглэлийн 1000 кВт-ын өндөр хүчдэлтэй цахилгаан шугамын утас татах ажил 6-р сарын 1-ний өдөр эхэлж байсан. Бээжин-Шюнь Ань чиглэлийн хот хоорондын төмөр замын барилгын ажил ид явагдаж байгаа ба Шюнь Ань өртөөний бетон цутгуурын ажил долоон сард үндсэндээ дууссан.

Хятад улсын нийслэл Бээжин хотын ачааллыг бууруулах зорилгоор Хэбэй мужийн Шюнь Анийг шинэ дагуул хот болгон хөгжүүлэх шийдвэр 2017 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. Шюнь Ань нь Бээжин, Тяньжин, Баодин хотын дунд байрлах ба Бээжингийн Дашин нисэх буудлаас 55 километрийн зайтай аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ