CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Усан замын тээвэр сэргэж байна

08-14-2020 15:36

Орчин үеийн Хятад улсын төмөр зам, авто зам, агаарын замаарх тээвэр цэцэглэн хөгжиж эдийн засгийн гол судас болж байна. Үүний хажуугаар эртний уламжлалтай усан тээврийн салбар чамлахааргүй үүрэг гүйцэтгэж эхлэв.

Аньхүй мужийн Чохү голын тээврийн үйл ажиллагаа үер усны гамшгийн улмаас өнгөрөгч 7-р сарын 13-наас түр зогсоод байсан билээ. Харин сарын дараа буюу энэ сарын 13-наас үерийн ус татарсан тул усан тээврийн хэвийн ажиллагааг сэргээсэн байна. Тухайн бүс нутаг дахь усан тээвэр нь мужийн төв Хэфэй хотын эргэн тойрныг хамардаг. Хятад улсын усан тээвэр нь цаг агаарын таатай нөхцөлд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн эртний уламжлалтай юм. Мөн салбар нь Хятад улсын эрт эдүгээгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ