CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шөнийн чимэглэлтэй гүүр

08-14-2020 11:22

Хү Сү Түн гүүрийн гол цогц болон хоёр цамхагийн шөнийн гэрэлтүүлгийн ажлыг энэ сарын 12-нд дуусгав. Шөнийн гэрэлтүүлэг болон засал чимэглэлийн ажил нийт гурван өдөр явагджээ. 

Хятад усын хамгийн том гол Хөх мөрөн нь Шаньхай хотоор дамжин Шар тэнгист цутгадаг. Шанхай хот, Сүжөү хот, Наньтүн хот хоорондын зам тээвэр нь томоохон гүүрүүдээр холбогддог билээ. Хү Сү Түн гүүр нь тухайн гурван хотыг холбогч зам харилцааны чухал стратегийн төслийн барилга. Уг гүүрээр Сүжөү хот болон Наньтүн хотыг холбох авто болон төмөр зам зэрэг орсноороо онцлог юм. Хү Сү Түн гүүрийн гол хэсэг нь хоёр цамхаг бүхий кабелийн гүүрний загварыг ашигладаг бөгөөд 1092 метр урттай. Уг гүүр нь авто, төмөр замыг хослуулон байгуулсан цамхаг бүхий кабелийн гүүрний 1000 метрээс давсан дэлхийн хамгийн анхны гүүр юм.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр