CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чүнчин хотод үерийн гамшиг нүүрлэв

08-14-2020 15:48

 Сүүлийн үед үргэлжлэн орсон аадар борооны улмаас Жялинь голын энэ оны анхны үер бүрэлдэв. Тухайн гол нь Чүнчин хотоор дайран урсдаг юм. Ийнхүү тус хотод үерийн гамшиг нүүрлэлээ. Чүнчин хотын Туннань дүүргийн үер усны бодит байдлыг үндэслэн тус хот хоёрдугаар зэрэглэлийн сэрэмжлүүлэг гаргав. Энэ сарын 13-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл Туннань дүүргийн 8209 хүн гамшигт нэрвэгдсэн ба 6658 иргэнийг үерийн гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлж амжив. 5579 мү/1 га=15 мү/ тариан талбай үерийн гамшигт нэрвэгджээ.

Дашрамд: Хятад улсын төв засгийн шууд хараат Бээжин, Тяньжин, Шанхай, Чүнчин гэх дөрвөн хот байдаг. Үүнээс Чүнчин хот нь 1997 оны 6-р сард ШХХ болсон юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр