CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Маск үйлдвэрлэлд хүч түрэгч “Лайда” компани

08-13-2020 15:00

 Маск үйлдвэрлэх нэг автомат төхөөрөмж өдөрт 50000-70000 ширхэг KN95 маск үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Түүнээс гадна бүх үйлдвэрлэлийн дамжлагад хоёр хүн ажиллахад л хангалттай юм. Энэ сарын 12-ны өдөр Жэжянь мужийн Нинбө хотын эмнэлгийн технологийн “Лайда” үйлдвэрийн цехэд хоёр ажилчин маск үйлвэрлээд маш завгүй байлаа. Тэд түүхий материал бэлтгэх, төхөөрөмжөө шалгах, чанарын шалгалт хийх зэрэг эрэмбэ дараалалтай автоматаар KN95 маск үйдвэрлэх бүх ажиллагааг гүйцэтгэж байв. Тэдний ашиглаж байгаа эдгээр автомат төхөөрөмж нь хөдөлмөрийн үр бүтээмжийг сайжруулад зогсохгүй экспортлох маскны чанар хэмжээнд бүрэн баталгаа өгдөг. “Лайда” эмнэлгийн технологийн компани нь энэ оны гурван сараас маск үйлдвэрлэхэд хүчин тавьж эхэлсэн ба таван сард 10 гаруй бусад  компанитай хамтарч маск үйлдвэрлэлд хөрөнгө оруулан, хүч нэгтгэжээ. Ийнхүү тэдний үйлдвэрлсэн маск Европ, Америкийн зах зээлд экспортлогдож байна. Оны эхний хагас жилийн байдлаар экспортын нийт үнийн дүн 450 сая юань байсан бөгөөд үүнээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүний экспорт 400 сая юаньд хүрчээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр