CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Уулын замд нуранги үүссэн ч хүний амь эрсэдсэнгүй

08-13-2020 14:59

Сычуань мужийн Я Ши хотын Мян шяньд энэ сарын 12-ны 0-5 цагийн хооронд ширүүн бороо орсоноос тухайн шянаар дайран өнгөрдөг Я Ши хурдны замд гамшиг учруулжээ. Хур тунадасны хэмжээ 126мм болсноос уулын бартаан дундуур сүлжих Я Ши хурдны замын K2090+800 хэсгээс K2093+700 хэсгийн хооронд шавар чулууны нуранги үүсчээ. Иймээс шуурхай арга хэмжээ авч замаар зорчих машины хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлав. Шавар чулууны нурангийн улмаас хүн эндэж шархадсангүй. Сычуань мужийн гамшгаас аврах холбогдох байгуулагууд одоо 10 экскаватор, 7 ачигч, 15 ачааны машин зохион байгуулж, шавар чулууны нурангийг цэвэрлэж байна. Мөн 150 гаруй иргэн, 30 гаруй намын гишүүн, 50 гаруй залуус ажилд дайчлагджээ. Яг одоо авран туслах ажил ид явагдаж байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр