CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Ань-Милан чиглэлд ачааны тусгай галт тэрэгний аялал эхлэв

08-13-2020 15:35

 Хятад улсын Ши Ань хотоос Итали улсын Миланы чиглэлд өвчин халдварын эсрэг эд материал тээвэрлэгч 75061 дугаартай тусгай галт тэрэг энэ сарын 12-нд аяллаа эхлүүллээ. Иус галт тэргэнд 45 чингэлэг ачжээ. Нийт 368300 ширхэг амны хаалт болон эмнэлгийн зориулалтын даавуу 94,9 тонныг ачин Италийн Милан хотыг зорин хөдлөв. Өвчин халдварын эсрэг эд материал тээвэрлэгч тусгай галт тэрэг нь Хятад-Европийн олон улсын үйлчилгээний шугамаар аяллаа эхлүүлж байгаа болохоор тогтсон цагтаа хөдлөх, тогтсон хуцаандаа хүрэх, тээврийн саадгүй нэвтрэх зэрэг давуу талтай аж. Европт хүрсэний дараа тусгай ачаа тээврийн нөхцлөөр аялах учир Милан хотод очих аяллын хугацаа нь 1-2 өдрөөр богиносох юм байна. Ирэх хоёр сард амны хаалт болон эмнэлгийн зориулалтын давууг хэдэн мянган тонноор ачиж, Ши Ань-Милан чиглэлээр зорчих юм байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр