CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Халдвартай тэмцсэн хүмүүсийг алдаршуулан сайшаалаа

08-13-2020 15:00

Хятад улсын дарга Ши Жиньпин өвчин халдварын эсрэг тэмцэлд гарамгай хувь нэмэр оруулсон хүмүүсийг алдаршуулан сайшаах зарлигт энэ сарын 11-нд гарын үсэг зуржээ. БХАТИХ-ын байнгын хорооны 21-р хурлаас гаргасан COVID-19 өвчин халдварын эсрэг тэмцэлд гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн одон медаль гардуулах тухай тогтоолыг үндэслэн мөн өдөр Жүн Наньшань академичид Бүгд найрамдах улсын одон, Жан Бөли, Жан Динюй, Чэнь Вэй нарт ардын баатар гэх төрийн одон медаль олголоо.

COVID-19 өвчин халдварын эсрэг тэмцлийн явцад маш олон үлгэр жишээ үйл явдал болон тэргүүний хүмүүс шалгарч гарсан юм. Энэхүү тэмцлийн явцад гарамгай хувь нэмэр оруулсан гавьяатай хүмүүсийг алдаршуулан урамшуулж, тэдний үнэнч шударгаар үүрэг хариуцлагаа биелүүлдэг, нийтийн төлөө харамгүй зүтгэдэг эрхэм дээд зан чанарыг бадруулахын тулд уг шагналыг олгож буй юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр