CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чэндэгийн цэцэгчид

08-12-2020 10:07

 Намрын сар эхэлснээс хойш Хэбэй мужийн Чэндэгийн тариачид өлзийт удвал цэцэг түүж хадгалах гээд борви бохирох завгүй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Чэндэ шянь нь ядуурлыг бууруулах ажилдаа "Компани+Тариан талбай+Тариачин" гэх аргачлалын дагуу ядуу амьдралтай тариачин өрхүүдээр өлзийт удвал цэцэг тариалуулах төсөл хэрэгжүүлж байна. Өлзийт удвал цэцгээс шар дэлбээ гардаг ажээ. Өнөөдрийн байдлаар тус шянь нь 17000 мү /1га=15мү/ газарт өлзийт удвал цэцэг тариалсан байна. Шяний 5000 гаруй өрхийн тариачид өлзийт удвал цэцэг тарих төсөлд хамрагджээ. Тариачид өөрсдийн тариан талбайгаа түрээслүүлэх ба хөлсний ажил хийх зэргээр орлогоо нэмэгдүүлж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ