CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тариачин робот

08-12-2020 10:06

Жэжянь мужийн Цишид сүүлийн өдрүүдэд роботууд усан тутарганы талбайд тариан чих суулгаад маш завгүй ажиллаж байна. Энэ нь уламжлалт тариан чих суулгах машинд Бэйдөү навигацийн болон жолоодлогын систем, Бэйдөү байршил тогтоох систем зэргийг суурилуулан сайжруулсан ухаалаг робот юм. Оператор нь уг роботын таблет дэлгэцээр дамжуулан байршил, зам шугамын ерөнхий тохиргоог хийхэд л хангалттай бөгөөд систем нь оновчтой замыг өөрөө төлөвлөж, тариан талбайд автоматаар усан тутарганы чихийг суулгах, ухаалгаар саад бэрхшээлээс зайлсхийх, эргэлт хийх зэргийг гүйцэтгэх аж. Тарианы чих суулгахын тухайд биг дата ашиглан байршил болон чих хоорондын зайд анализ хийж, өндөр нарийвчлалтай ухаалаг системээ ашигладаг байна. Роботын гаргаж магадгүй алдааны нарийвчлал нь хамгийн ихдээ 2.5 см зай бөгөөд суулгацыг тогтвортой, эмх цэгцтэй байрлуулдаг.  Харин тариан чих суулгадаг уламжлалт машинд жолооч, ачигч гэх хоёр хүн ажиллах шаардлагатай бол тус дэвшилтэт роботыг нэг л хүн ажиллуулах бүрэн боломжтой.  Роботыг ашигласанаар хөдөлмөр, цаг хугацаа хэмнэх, бордоо хэмнэх зэрэг олон давуу талтай. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ