CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Түвдэд морины уралдаан болж байна

08-11-2020 15:14

Түвдийн ӨЗО-ны Даншюн шянд жил бүрийн зуны дэлгэр цагаар уламжлал болгон зохион байгуулдаг "Дангжирэн" морин уралдаан энэ сарын 8-нд нээлтээ хийн, одоо үргэлжилж байна. Харин энэ сарын 10-ны өдөр далайн түвшнээс 4300 метр өндөрт таван километрын морин уралдаан болжээ. Даншюны тал нутгийн өнцөг булан бүрээс малчид хүрэлцэн ирж, морин уралдаандаа оролцон, хүлэг морио сорин наадацгаав. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр