Бээжингийн дагуул хот Шюнь Аний шөнийн үзэмж
( 15 / 26 )

Бээжингийн дагуул хот Шюнь Аний шөнийн үзэмж 2020 оны 08 сарын 07 өдөр 14:05

Хятад улсын нийслэл Бээжин хотын ачааллыг бууруулах зорилгоор Хэбэй мужийн Шюнь Анийг шинэ дагуул хот болгон хөгжүүлэх шийдвэр 2017 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. Шюнь Ань нь Бээжин, Тяньжин, Баодин хотын дунд байрлах ба Бээжингийн Дашин нисэх буудлаас 55 километрийн зайтай аж. Бээжингээс Хэбэй мужийн Шюнь-Ань хүртэлх 92.4 км урттай төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны хоёрдугаар сарын 28-наас эхлүүлж байсан. Дөрөвдүгээр сарын 27-нд, Шюнь Ань өртөөний 3000 тоннын ган дээврийг барьж дуусгасан юм. Жанбэйгээс Шюнь-Ань чиглэлийн 1000 кВт-ын өндөр хүчдэлтэй цахилгаан шугамын утас тавих ажил 6-р сарын 1-ний өдөр эхэлж байсан. Бээжин-Шюнь Ань чиглэлийн хот хоорондын төмөр замын барилгын ажил ид явагдаж байгаа ба Шюнь Ань өртөөний бетон цутгуурын ажил долоон сард үндсэндээ дууссан. 9-р сарын дунд үед төслийн төмөр зам, өртөө болон дагалдах байгууламжийг туршин ажиллуулах зорилттой их бүтээн байгуулалтын ажил ид явагдаж буйг фото сурвалжлагаар хүргэж байна.

Вы просмотрели все фото

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр