CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өмнөд Хятадын тэнгисийн 2020 оны анхны экспедицийн тайлан

08-07-2020 14:05

Хятадын Шинжлэх ухааны академийн Өмнөд Хятадын тэнгисийн далай судлалын хүрээлэнгээс энэ сарын 6-ны өдөр мэдээлэл хийв. Тус хүрээлэнгээс Жунша аралд хийсэн шинжлэх ухааны ерөнхий экспедицийн судалгаа 7-р сарын сүүлчээр дууссан байна. Сүүлийн гурван жилд далай тэнгисийн ёроол дахь амьд биетэд хийсэн энэхүү судалгааг гурван усан онгоцтой шинжилгээний багууд гүйцэтгэжээ. Уг судалгаа нь нэгд, далайн ёроолын газрын гадаргуу, далайн усны хөдөлгөөн, усны хими физикийн онцлогийг судлах болон амьд бодисоос дээж авах үүрэгтэй аж. Хоёрт, тухайн далайн усаы доорх шүрэн аралд геологийн өрөмдлөг хийж, дээж авах даалгавартай юм. Экспедицийн багийн дарга Линчян судалгааны ажлын талаар танилцуулахдаа: "Энэ удааны экспедицийн ажил Өмнөд Хятадын тэнгисийн Жунша арлын экологийн орчин, биологийн нөөцийг нарийвчлан судлах, Жунша арлын газарзүйн нарийвчилсан зураглал, газрын давхаргын шинж чанарыг нарийвчлан тогтооход илүү бат бэх үндэс суурийг тавьсан юм. Судалгааны ажлын явцанд эрдэмтэд Жунша арлын урт өргөст далайн од буюу Starfish-ын тоо толгой олширсоны улмаас шүрэн хад сөнөж байгаа байдлыг олж мэдсэн байна. Энэхүү судалгааны ололт нь сүүлийн гурван жилд Өмнөд Хятадын тэнгисийн Жунша арлаас уг урт өргөст далайн од буюу Starfish Шиша арал, Наньша арал руу түгэж байна гэсэн бусад судалгаатай нийцэж байна" гэжээ. Өмнөд Хятадын тэнгисийн 2020 оны анхны экспедицийн ажлыг Хятадын шинжлэх ухаан,технологийн яам санхүүжүүлжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр