CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Анхүйд үерийн дараах ариутгал халдваргүйжүүлэлтын ажил хийгдэж байна

08-06-2020 13:55

 Ариутгал халдваргүйжүүлэлтын мэргэжлийн хүмүүс үер татарсаны дараах Анхүй мужийн Чохү хотын гудамж зээлийг энэ сарын 5-нд цэвэрлэн ариутгалаа.

 

Борооны улирлыг угтсан ширүүн борооны улмаас Анхүй мужийн Чохү хотын долоон гудамж үерт автжээ. Харин сүүлийн хэдэн өдөр үерийн ус татарснаар хотын иргэд өөрсдийн сайн дураар, ариутгал халдваргүйжүүлэлтын мэргэжлийн хүмүүстэй хамтран хотынхоо гудамж зээлийг цэвэрлэн ариутгах ажлыг гардан гүйцэтгэж байна. Тэд үер татарсан гудамж, замыг цаг тухай бүр нь цэвэрлэн ариутгаж, олон түмний үйлдвэрлэл амьдрал сэргэх үндсэн бэлтгэл ажлыг хангаж шуурхай ажиллаж байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ