CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Далянь хотын дунд зэрэглэлийн эрсдэлтэй бүсийн хориг тайлагдав

08-06-2020 13:55

 Ляонин мужийн Далянь хотын Гүнрэн хороолол нь өвчин халдварын дунд зэрэглэлийн эрсдэлтэй бүсэд хамрагдаад байсан юм. Харин энэ сарын 6-ны өдрийн байдлаар тухайн хорооллын эрсдэлийн зэрэглэлийг бууруулан, хөл хорио тайлагдан оршин суугчид эмх цэгцтэйгээр амьдралын хэвийн байдалдаа эргэн оржээ. 

 

Хөл хоригийн үеэр уг хороололд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг ягштал хийгсэн бөгөөд оршин суугчдын биеийн температурын хэмжилт өдөр бүр явагджээ. Мөн бүх оршин суугчдыг нуклейн хоёр удаа давтан оношилсон бөгөөд бүгдээрээ сөрөг буюу халдваргүй гэсэн дүн гарчээ. Хороололд өнөөдрийн байдлаар хөл хориг тайлагдсан ч өвчин халдварын эсрэг ажил үргэлжлэн хийгдсээр байна. Жишээ нь, хорооллоос орж гарахад биеийн температурын хэмжилт тогтмол хийж, хог хаягдлыг хуримтлуулалгүй дор нь цэвэрлэж, хорооллын хүрээлэн буй орчны ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилсээ байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр