CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин эмгэнэл илэрхийлэв

08-06-2020 15:15

Энэ сарын 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ливан улсын Бейрут хотод томоохон дэлбэрэлт болсонтой холбогдуулан Ливаны Ерөнхийлөгч Мишель Аунд эмгэнэлийн цахилгаан илгээв.

Ши Жиньпин: Ливан улсын нийслэл Бейрут хотод томоохон дэлбэрэлт болж, олон хүний амь нас хохирсонд маш гашуудан цочирдлоо. Би Хятадын засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа хохиролд өртсөн хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд бэртэж шархадсан, амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд харамсал илэрхийлж байна. Мөн бэртэж шархадсан хүмүүс эртхэн эдгэрэхийг хүсэж байна хэмээн уг эмгэнэлийн цахилгаанд дурджээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр