CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жанчхүүгийн онгоцны буудлын өргөтгөл дуусчээ

08-05-2020 17:46

 2022 оны өвлийн олимпын зам харилцааны чухал төсөл болох Жанчхүүгийн онгоцны буудлын өргөтгөлийн ажил дуусч, энэ сарын 4-нд ашиглалтад оров. Жанчхүүгийн онгоцны буудлын өргөтгөлийн барилга байгууламж нь 28,000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан бөгөөд шинэ терминал, нислэгийн хөдөлгөөнийг хянах барилга, яаралтай аврах төв зэрэг 11 байгууламж шинээр баригджээ. Онгоцны шинэ зогсоол, гүйлтийн зам, шугам зэргийг багтаасан ерөнхий төсөл 205,000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамрах агаад төслийн нийт хөрөнгө оруулалт 1.3 тэрбум юаньд хүрчээ. 

2022 оны Бээжингийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон Хэбэй мужийн Жанчхүү хотод болох юм. Энэ нь Хятад улсын хувьд анх удаа өвлийн олимп зохион байгуулах гэж буй тохиолдол билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ