CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ливаны нийслэлд болсон дэлбэрэлт 73 хүний аминд хүрчээ

08-05-2020 17:46

Ливаны нийслэл Бейрут хотын боомтод өчигдөр орой хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 73 хүн амь үрэгдэж, 3.7 мянган хүн шархаджээ.

Тухайн орны цагаар 4-ний өдрийн 18 цаг 10 минутын үеэр Бейрут хотын боомтод хүчтэй дэлбэрэлт болсон юм. Синьхуа агентлагийн сурвалжлагчдын байрладаг оффисын том барилга тус боомтоос 5 км зайтай байдаг ба дэлбэрэлт болох үед том барилга урьдаар доргиж дараа нь дэлбэрэлтийн дуу сонсогдон тэнгэрт өтгөн хар утаа бүрхжээ. Хойд бүсийн Брюс, өмнө хэсгийн Саида зэрэг хотуудын иргэдэд ч дэлбэрэлт сонссогдов. 

Дэлбэрэлтийг харсан хүний баталж буйгаар тус өдөр хоорондоо хэдэн секундын зайтай хоёр удаагийн дэлбэрэлт болжээ. Ливаны Дотоод хэргийн сайд Фахми, “Тус удааны дэлбэрэлт нь 2014 онд энэ боомтын агуулахад хадгалсан аммонийн нитратаас шалтгаалсан байж болзошгүй” гэв. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ