CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бадамлянхуа цэцгийн үрийн бизнес

08-04-2020 16:22

Наймдугаар сарын эхэн үе бол бадамлянхуа цэцгийн үр түүхэд хамгийн тохиромжтой улирал юм байна. Хятадын Фүжянь мужийн тариачид бадамлянхуа цэцгийн үр түүж, цаг хугацаатай өрсөн тун завгүй ажиллаж байна. Урьд нь нутгийн тариачид бадамлянхуа цэцгийн үрийг зөвхөн амьдралын хэрэглээндээ ашиглаж байсан бол сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүн болгон борлуулах болжээ. Энэхүү цэцгийн үрийг шинэ соргог байдлыг хадгалан бүтээгдхүүн болгох, хатааж боловсруулах гэх зэргээр туршиж байгаа юм. Бадамлянхуа цэцгийн үрийн бизнес нь тухайн орон нутгийн ядуурлыг бууруулах ажилд хүч нэмэрлэн, тариачин иргэдийг баяжлын зам руу хөтөлж байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ