CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өвөр монголын гар урлалын үзэсгэлэн худалдаа

08-04-2020 16:39

 2020 оны Өвөр монголын гар урлал, соёл, инноваци, аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа долоон сарын 25-29-ний өдрүүдэд Хөххотын олон улсын үзэсгэлэнгийн төвд болж өнгөрлөө. Уг үзэсгэлэн худалдааны үеэр интернет борлуулалт болон үзэсгэлэнгийн талбай дахь борлуулалтын нийт хэмжээ 2 сая юанийг давжээ.

Үзэсгэлэнд Өвөр монголын соёлын инновацийн 500 гаруй аж ахуйн нэгжийн 5000 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулав. Тал нутгийн соёлын онцлогийг шингээсэн соёлын инновацийн болон үндэстний гар урлалын бүтээгдэхүүнүүд нь Өвөр Монголын тухай ойлголтыг олон талаар харуулжээ. Уг арга хэмжээний үеэр, интернет шууд дамжуулалт болон үзэсгэлэнгийн талбай дахь борлуулалтын хэлбэрийг уялдуулан бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулжээ. Статистикт харуулснаар үзэсгэлэнгийн талбайд урьд нь 20 мянга гаруй хүн зочилсон бол интернет шууд дамжуулалтад 3 сая 500 мянга гаруй хэрэглэгч хандаж нийт борлуулалт нь 2 сая 140 мянган юаньд хүрчээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ