CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хороог хуралдуулав

07-30-2020 14:45

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 29-ны өдөр Төрийн зөвлөлийн байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулав. Уг хурлаас улам илүү нээлттэйгээр гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, гадаад худалдааны шинэ боломжийг хайх, үйлчилгээ худалдааг хослуулан хөгжүүлэх туршилтын ажлыг гүнзгийрүүлэх шийдвэр гаргалаа. Мөн хурлаас гадаад худалдааны гол хүчнийг тогтвортой байлгаж, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хангамжийг тогтворжуулах сэдвийн хүрээнд дөрвөн зүйлийг онцолжээ. 

Нэгд, гадаад худалдаанд аж ахуйн нэгжийн эрсдлийн эсрэг чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх. 

Хоёрт, төв, баруун, зүүн хойд бүс нутгуудын давуу талыг нь ашиглаж, хөдөлмөр хүч шаардагдах гадаад худалдааны үйлдвэрүүдийг эрхлэх. 

Гуравт, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогын орчныг сайжруулах. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай гол төслүүдэд эрх тэгш хандаж, газар ашиглалтыг баталгаажуулах. 

Дөрөвт, үйлчилгээ худалдааг хослуулах нь гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулахад чухлыг үүргийг гүйцэтгэж буйг онцолжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр