CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

31 мужийн эхний хагас жилийн ДНБ-ний статистик

07-30-2020 14:45

 Хятад улсын 31 мужийн эхний хагас жилийн GDP-ийн тоон үзүүлэлтийг энэ сарын 29-нд нийтэлжээ. Үүнд 16 муж өсөлттэй гарсан бол 15 муж нь бууралттай аж.

 Нийт дүнгийн хувьд, оны эхний хагаст Гуандүн мужийн ДНБ 4,923.420 тэрбум юань, Жянсү мужийн ДНБ 4,672.292 тэрбум юань, Шандүн мужийн ДНБ 3,302.58 тэрбум юаньд хүрч улсдаа эхний гурван байранд оржээ.

Өсөлтийн хувьд, оны эхний хагаст Төвдийн ӨЗО-ны ДНБ өнгөрсөн оны мөн үеээс 5.1 хувиар өсч, улсдаа тэргүүлэв. Шиньжяны ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар өссөн бол Гүйжөү, Ганьсу хоёулаа 1.5 хувиар өсчээ.

ДНБ Хоёр их наяд юаниас илүү өсөлттэй 6 муж байна. Үүнд Гуандүн 4,922.42 тэрбум юань, Жянсү 4,672.292 тэрбум юань, Шаньдүн 3,302.58 тэрбум юань, Жэжянь 2,987 тэрбум юань, Хэнань 2,560.846 тэрбум юань, Сычуань 2,213.027 тэрбум юань аж.

Үлдсэн 25 мужийн хувьд, Фүжянь 1990.139 тэрбум юань, Хүнань 1990264 тэрбум юань, Аньхүй 1,755.11 тэрбум юань, Хүбэй 1.748.051 тэрбум юань, Шанхай 1.735.68 тэрбум юань, Хэбэй 1,638.73 тэрбум юань, Бээжин 1,620.56 тэрбум юань, Шааньши 1,179.492 тэрбум юань, Жянши 1,169.11 тэрбум юань, Чүнцин 1,120.983 тэрбум юань, Ляонин 1113.25 тэрбум юань, Юньнань 1,129.77 тэрбум юань, Гуанши 1,020.604 тэрбум юань, Гүйжоу 798.553 тэрбум юань, Шаньши 782.164 тэрбум юань, ӨМӨЗО 770.41 тэрбум юань, Шиньжян 641.280 тэрбум юань, Тяньжин 630.928 тэрбум юань, Гирин 544.192 тэрбум юань, Хармөрөн 525.06 тэрбум юань, Ганьсү 410.19 тэрбум юань, Хайнань 238.301 тэрбум юань, Ниншя 176.386 тэрбум юань, Хөхнуур 139.074 тэрбум юань, Төвд 83.838 тэрбум юаньд хүрсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр