CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Бэйдөү-3” хиймэл дагуулын навигацийн систем ашиглалтад орно

07-30-2020 14:45

 БНХАУ-ын “Beidou-3” хиймэл дагуулын навигацийн системийг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээ энэ сарын 31-ны 10 цаг 30 минутад Ардын их хурлын ордонд болно. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг ёслолд оролцон үг хэлнэ.

“Beidou-3” хиймэл дагуулын навигацийн систем нь сансрын сегмент, газрын сегмент, хэрэглэгчийн сегмент гурван хэсгээс бүрдэх бөгөөд тухайн гурван хэсэг уялдаа холбоотай ажиллах юм. Мөн дэлхийн хэмжээнд өндөр түвшний, бүх цаг агаарын нөхцөлийг үл халгалзан, 24 цагийн турш бүх төрлийн хэрэглэгчдэд өндөр нарийвчлалтай, найдвартай байршил тогтоох үйлчилгээ болон, навигацийн үйлчилгээг үзүүлэх болно. “Beidou-3” хиймэл дагуулын навигацийн системийн хурд хэмжих нарийвчлал 0.2 м / сек, цаг хугацааг 10 наносекундын нарийвчлалтай.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ