CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сарыг дэлхийн хамт зурганд буулган илгээжээ

07-29-2020 14:09

 Хятадын сансар судлалын үндэсний газрын мэдээлж буйгаар, Хятадын Ангараг гарагт тандалт хийх анхны Тяньвэнь-1 аппаратын нислэгийн өнөөгийн байдал сайн байгаа бөгөөд эрчим хүч, хэвийн ажиллагаа, газрын гадаргуу лугаа тогтвортой холбогдож байгаа ба нислэгийн хяналт, өгөгдлийн дамжуулалт эмх цэгцтэй саадгүй явагдаж байна. Мөн холбогдох олон төрлийн ажил урагштай байна. Тандалт хийх аппарат дэлхийн бөмбөрцгийн таталцлын хүчнээс гарч сансрын тойрог замдаа оржээ. Одоо дэлхийгээс 1.5 сая км-ийн зайд нисэж байна.

7-р сарын 27-нд, Бээжингийн сансрын нислэгийн удирдах төвийн нислэгт хяналт тавих баг Хятадын сансрын технологийн судалгааны хүрээлэнгийн туршилтын багтай хамтран ажиллаж, Тяньвэнь-1 тандах аппарат дэлхийгээс ойролцоогоор 1.2 сая км-ын зайн өнцгөөс оптик навигацийн мэдрэгчийг ашиглан дэлхий болон сарны зэрэгцээ зургийг нэгэн хальснаа буулгаж авсан байна. Ийнхүү сар болон дэлхий нэгэн хальснаа хамт орсон торгон агшны бас нэгэн зурагтай болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ