CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөхшилд арав гаруй жил ангийн хулгайн зөрчил гарсангүй

07-29-2020 15:28

Хулгай ангийнн эсрэг хууль болон байгаль орчныг хамгаалах ажил эрчимтэй явагдсанаар дэлхийн байгалийн өвийн онцгой газар Хөхшилд 11 жил дараалан хулгай ан авын зөрчил гарсангүй. Тус бүс нутаг нь Төвд бөхөнгийн үржин төлжих байгалийн таатай орчин болжээ.

20-р зууны 80-аад онд хууль бус этгээд Хөхшилд хулгайн ав хийх явдал элбэг байжээ. Тухайн үед Төвд бөхөнгийн тоо толгой 200 мянга гаруй байсан бол хулгайн авд өртөн буурсаар 20 мянга хүрэхгүй болсон харамсалтай түүх бий. Харин 2009 оноос өнөөдрийг хүртэл хулгай ан авын эсрэг хууль хэрэгжсэн болон байгаль орчныг хамгаалах ажил эрчимтэй явагдсанаар Хөхшилийн 45000 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт Төвд бөхөнгийн тоо толгой 70 мянгад хүрээд байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр